Wednesday, January 4, 2012
Tuesday, November 15, 2011
Saturday, August 27, 2011
Бяцхан балетчид ОХУ-ыг зорилоо
ОХУ-ын боловсролын сайд, Монгол Улсын БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нарын хоёр талт хэлэлцээрийн днд 22 жилийн дараа дахин бяцхан балетчид ОХУ руу балетийн сургуульд суралцахаар өнгөрсөн жил явсан билээ. ОХУ-ын Перм хотын урлагийн сургуульд найман жилийн хугацаатай сургахаар 11, 12 настай 12 хүүхдийг шалгаруулан суралцуулсан юм. Эдгээр хүүхдийг ОХУ болон Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу сургалтын төлбөр, байр, хоолны зардлыг хойд хөршийнхөн бүрэн дааж байгаа юм. Өнгөрсөн жил ОХУ-ын Пермийн балетийн коллежийг зорьсон бяцхан балетчид энэ зун амралтаараа эх орондоо ирж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетийн багш удирдлагуудад юу сурснаа үзүүлж, шалгалт өгөн ДБЭТ-ын уран сайхны удирдагч, балетмейстер Б.Жамъяандагваас үнэтэй зөвлөгөө авсан билээ. Орчин цагт Монголын нэрийг дуурсгаж, өнгөрсөн зуунд дэлхийн тайзанд дүүлэн “нисч” явсан манай ахмад уран бүтээлчид Пермийн урлагийн сургуулийг дүүргэсэн байдаг. Ийнхүү 22 жилийн дараа гурав дахь ангиа дааж яваа МУГЖ Б.Алтантуяагаар ахлуулсан 12 бяцхан балетчин өнөөдөр 13.40 цагт ОХУ-ыг зорилоо. Ирээдүйн балетчдадаа сурлагын амжилт хүсье.
Sunday, July 3, 2011
Балетчид энх тайвны мессеж түгээнэ
Кубын үндэсний балетийн театр маргааш АНУ-д аялан тоглолтоо эхлэх гэж байна. Тус театрын захирал Алисия Алонсогийн мэдэгдсэнээр тэд энх тайвны мессежийг бүжгийн хөдөлгөөнөөр түгээх аж. Хатагтай Алонсо өдгөө 90 нас хүрч байгаа бөгөөд бүжгийн ертөнцөд домог болсон хүн билээ. Тэрбээр бараг юм харахаа, бас явж чадахаа больжээ.
Тэд Вашингтон, Нью-Йорк, Лос Анжелес, Калифорни зэрэг газруудаар тоглолт хийсний эцэст энэ зуны сүүлээр ОХУ, Испанид очно. Алонсо өнгөрсөн онд Метрополитан театраас Кубын үндэсний балетийн тетарын хөгжилд оруулсан хувь нэмрийнхээ төлөө шагнал гардсан юм. Тэрбээр 1948 онд уг театрыг байгуулан өнөөг хүртэл удирдан авч явж байна.