Sunday, July 3, 2011

МАНАЙ СУРГАЛТ


Хунт нуур
















Балетчид энх тайвны мессеж түгээнэ

Кубын үндэсний балетийн театр маргааш АНУ-д аялан тоглолтоо эхлэх гэж байна. Тус театрын захирал Алисия Алонсогийн мэдэгдсэнээр тэд энх тайвны мессежийг бүжгийн хөдөлгөөнөөр түгээх аж. Хатагтай Алонсо өдгөө 90 нас хүрч байгаа бөгөөд бүжгийн ертөнцөд домог болсон хүн билээ. Тэрбээр бараг юм харахаа, бас явж чадахаа больжээ.
Тэд Вашингтон, Нью-Йорк, Лос Анжелес, Калифорни зэрэг газруудаар тоглолт хийсний эцэст энэ зуны сүүлээр ОХУ, Испанид очно. Алонсо өнгөрсөн онд Метрополитан театраас Кубын үндэсний балетийн тетарын хөгжилд оруулсан хувь нэмрийнхээ төлөө шагнал гардсан юм. Тэрбээр 1948 онд уг театрыг байгуулан өнөөг хүртэл удирдан авч явж байна.