Friday, June 24, 2011
“Нью-Йоркийн балетчингууд”
Гэрэл зурагчин Дэйн Шитаги (Dane Shitagi) нь “Нью-Йоркийн балетчингууд” (The New York City Ballerina Project) хэмээх зургийн цоморлигийг толилуулж байна. Дэйн Шитаги нь энэхvv цуглуулгаараа их хот хэрхэн урлагийн хvмvvсийг єєртєє соронзон мэт татдагийг, бас урлагийн хvмvvс хэрхэн их хотод идээшдэгийг харуулахыг зорьжээ. Ингээд бvгдээрээ Гонолулу-д мэндэлсэн Америкийн нэрт гэрэл зурагчин Дэйн Шитаги (Dane Shitagi) – гийн нvдээр их хот, сонгодог урлаг хоёрын хослолыг харуулсан фото ертєнцєєр аялцгаая.
МОНГОЛЫН СОНГОДОГ УРЛАГЫН ТӨЛӨӨ БҮГД ХАМТДАА :)
МОНГОЛЫН СОНГОДОГ УРЛАГЫН ТӨЛӨӨ БҮГД ХАМТДАА :)
МОНГОЛЫН СОНГОДОГ УРЛАГЫН ТӨЛӨӨ БҮГД ХАМТДАА :)
МОНГОЛЫН СОНГОДОГ УРЛАГЫН ТӨЛӨӨ БҮГД ХАМТДАА :)
Wednesday, June 22, 2011
Сонгодог бүжиг буюу БАЛЕТ-н товч түүхээс
Балет гэсэн нэр томъёо нь Ballare-бүжиглэж байна гэсэн Латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь бал буюу ардын бүжиг наадмаас үүсэлтэйг харуулж байгаа юм.
Балетын тухай эхлэхээс өмнө бүжиг гэж юуг хэлдэг тухай авч үзье. Үйлдэл хөдөлгөөн хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлагын хэлбэрийг бүжиг гэнэ.
Харин балет нь утга санаа үйл, явдалыг хөгжимийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж дүрслэх урлаг зэрэг бусад төрөлтэй хамтран бүтээгддэг тайзны нийлмэл урлаг юм.
Сонгодог бүжиг дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементүүдийг шингээсэн бүжгийн урлагын уран сайхны дүрээ илэрхийлэх гол хэлбэр юм.
Балетын түүх XV-р зуун Италийн ренесансын үеэс эхлэх бөгөөд тайзны хэмжээнд очсон нь XVII-р зуунд Францын “Наран хаан” гэж алдаршсан XIV-р Людвик хааны /1643-1715/ үе буюу чухам энэ үед л балет бие даасан урлагийн нэгэн төрөл болж тодорч иржээ.